Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Украйны Ерөнхийлөгчийн яаравчлуулж буй “Авлигын эсрэг шүүх байгуулах тухай хуулийн төсөл”-ийг цахим хуудаснаа байршуулжээ

Украйны Ерөнхийлөгчийн яаравчлуулж буй “Авлигын эсрэг шүүх байгуулах тухай хуулийн төсөл”-ийг цахим хуудаснаа байршуулжээ

Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкогийн яаравчлуулж буй Авлигын эсрэг дээд шүүхийн тухай хуулийн төслийг тус улсын Парламент цахим хуудаснаа байршуулсан байна.

Уг хуулийн төслийн танилцуулгад “Авлигын эсрэг дээд шүүх нь Украйн улсын шүүхийн тогтолцооны тусгай шүүх мөн бөгөөд түүний үндсэн чиг үүрэг нь хуулийн зарчмуудын хүрээнд авлига болон түүнтэй холбоотой гэмт хэрэгт шүүн таслах ажиллагаа явуулахад оршино” гэж бичжээ. Харин уг хуулийн төслийг Парламент 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээд буцаасан байна.

Цаашид Европын холбоо, Олон улсын валютын сан Украйн улсад туслалцаа үзүүлэхдээ авлигын эсрэг шүүх байгуулах ажлыг шаардлагынхаа гол нөхцөл болгон тавьж байгаа юм байна.

Зарим шүүмжлэгчид энэ шүүхийг авлигатай тэмцэх чиг үүргээс өөр чиг үүрэг гүйцэтгэж, бусдад дарамт төвөг учруулж болзошгүй аюултай болохыг сануулж байна. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс энэ шүүхийн хянан шийдвэрлэх хэргийн харъяалалд зөвхөн Авлигын эсрэг үндэсний товчооны илрүүлэн шалгаж буй хэргийг бус бусад шүүхийн байгууллагын адил Ерөнхий прокурорын газар, Үндэсний цагдаагийн газар, Аюулгүй байдлын албанаас илрүүлэн шалгаж буй хэргийг хянан шийдвэрлэнэ гэж мэдээлжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн