Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Солонгос улсад гэрээгээр ажиллах 7500 иргэн визийн хугацаагаа дуустал ажиллана

Солонгос улсад гэрээгээр ажиллах 7500 иргэн визийн хугацаагаа дуустал ажиллана

БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ.
“Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд

  • – Үйлдвэрлэлийн салбарт 42 300,
  • – Хөдөө аж ахуйн салбарт 6 600,
  • – Загас агнуурын салбарт 2 600,
  • – Барилгын салбарт 2 400,
  • – Үйлчилгээний салбарт 1 100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.

“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг.

Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн