Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд тохиогоогүй 47.3 хэм хүртэл ХАЛЖЭЭ

Австралийн Сиднейд сүүлийн 80 жилд тохиогоогүй 47.3 хэм хүртэл ХАЛЖЭЭ

Австралийн Сидней хотод сүүлийн 80 жилд тохиогоогүй их халуун болж, агаарын температур цельсийн 47.3 хэм хүртэл халжээ. Тус хотод 1939 онд 47.8 хэм хүртэл халж байсан аж.

Sydney

CNN агентлагийн мэдээлснээр хэт халалтын улмаас Сидней хотын ойр орчимд ой, хээрийн түймэр гарахаас сэргийлж, хотын захиргаанаас шаардлагатай арга хэмжээг авчээ. Гэвч хэт халалтын улмаас Виктория болон Саут Австралия мужид өнгөрсөн бямба гаригт хэд хэдэн түймэр гарчээ. Мөн Австралийн зүүн эргийн Нью Саут Уэльс мужид их халуунаас үүдэн 7000 орчим байшин, барилга цахилгаангүй болсон байна.

Sydney

Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж эх газрын болон далайн дундаж температур нэмэгдэж байгаа нь цаг агаарын гамшигт үзэгдэл дагуулах болно гэдгийг шинжээч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн