Хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ хүрээнд Олон улсын аудит орно, үнэлгээг хийнэ гэх мэт 10 гаруй ажил хийгдэнэ.
Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.