Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Мөсөн дээгүүр явахгүй байх АНХААРУУЛЖ БАЙНА

Мөсөн дээгүүр явахгүй байх АНХААРУУЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар Орхон голд Nissan Pulsar маркийн автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 2018.01.10-ны өдрийн 17:00 цагт ирсэн байна.

Улмаар тус  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн дарга, хошууч С.Батсүхээр ахлуулсан 6 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 17:20 цагт татан гаргажээ.

Уг автомашинд иргэн А нь 8-12 насны 4 хүүхдийн хамт явж байсан байна. Имйд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн