Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Загварын ертөнцийн түүхэн хүн COCO CHANEL энэ өдөр нас баржээ

Загварын ертөнцийн түүхэн хүн COCO CHANEL энэ өдөр нас баржээ

1971 оны энэ өдөр ХХ зууны загварын ертөнцийн түүхэн хүн Габ­риель Шанель 88 на­­са­н­д­аа ертөнцийн мөнх бусыг үзүүл­­жээ. Тэрээр 18 настайдаа хувцасны дэлгүүрт худалдагч хийж, орой нь кабаред дуулдаг байлаа.

Бүсгүйн дуртай дуу нь “Ko Ko Ri Ko” ба “Qui qua vu Coco” дуунууд байсан учир түүнийг Коко гэж нэрлэсэн байв.

Түүнийг дуулж байхыг харсан Этьен Бальзан гэх офицерт тэр таалагджээ. Коко түүн дээр Парист очсон боловч удалгүй Английн хөрөнгөтөн Артур Капельтай гэрлэн 1910 онд Парист бүрх малгайн дэлгүүр нээснээр загварын ертөнцийн замаа эхэлсэн ажээ. 1921 онд алдартай “Chanel № 5” үнэртэй усаа гаргалаа. Дайнаар тэр бүх дэлгүүр, ордноо хаасан боловч загварын ертөнцдөө 1954 онд эргэн иржээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн