Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Оросын тамирчид Олон улсын шүүхэд хандлаа

Оросын тамирчид Олон улсын шүүхэд хандлаа
Бүх насаараа Олимпийн наадамд оролцох эрхээ хасуулсан ОХУ-ын 42 тамирчин Швейцарийн Лозанна хот дахь Спортын асуудал эрхэлсэн Олон улсын шүүх /CAS/-д хандлаа.

Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/ 2014 оны Сочигийн Өвлийн Олимпоос медаль хүртсэн ОХУ-ын зарим тамирчныг сэргээш хэрэглэсэн хэмээн үзэж, тэдний гаргасан амжилтыг хүчингүйд тооцон бүх насаараа Олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан билээ.

Тэгвэл эрхээ хасуулсан ОХУ-ын 42 тамирчин CAS-д хандсан бөгөөд энэ сарын 9-ны өдөр шүүх тэдний өргөдлийг хүлээн авснаа мэдэгджээ. CAS ОХУ-ын тамирчдын асуудлыг энэ сарын 22-28-ны дотор хэлэлцэх бөгөөд  1 дүгээр сарын 31-ний өдөр гэхэд тамирчин тус бүрийн асуудалд хариу өгөх аж.

ОУОХ 2014 оны Сочигийн Өвлийн Олимпоос шагнал хүртсэн ОХУ-ын 46 тамирчныг сэргээшийн хэрэгт буруутгасан. Гэвч хэргийг шалгах явцад тэшүүрчин Денис Юсков болон хоккейчин Анна Шохина нар буруугуй нь тогтоогдсон бол урган гулгалтын тамирчин Олимпийн аварга Аделина Сотниковагийн хэрэг хаагдаж үлдсэн 42 тамирчныг ОУОХ хатуу шийтгэсэн билээ.

Дашрамд дурдахад  2014 оны Сочигийн Өвлийн Олимпийн сэргээшийн асуудлаас болж ирэх сард БНСУ-ын Пёнчан хотноо болох 2018 оны Өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс оролцох эрхээ хасуулсан билээ.

эх сурвалж: montsame.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн