Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“WALL-E” амиллаа

“WALL-E” амиллаа

Нэг ч үг хэлдэггүй хэрнээ үзэгчдийн хайрыг татаж чадсан робот бол “WALL-E”. Гэвч бодит амьдрал дээр “WALL-E” байдаггүй нь харамсалтай юм даа хэмээн боддог багачууд олон бий. Тэгвэл хүүхэд багачуудын төдийгүй томчуудын үзэх дуртай “WALL-E” хүүхэйлдэн киноны робот бодит амьдрал дээр хүнд өвчинд нэрвэгдсэн бяцхан жаалуудын өмнө амилжээ.
Оддын дайн уран сайхны киноны “R2-D2” өөрөө хөдөлдөг роботыг жинхэнэ мэт бүтээсэн АНУ-ын Калифорни мужийн робот техник сонирхогч Майк энэ удаад үзэгчдийн хайртай “WALL-E”-ыг бүтээжээ.

Энэ удаад роботыг Үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй бяцхан хүүхдүүдэд зориулсан байна. Уг ажлынхаа нээлтийг тус эмнэлгийн болон бусад улсын эмнэлэг, шинжилгээний төвүүд болон анагаахын сургуулиудад “City of hope” буюу “Итгэл найдварын хот” үзэсгэлэнгээрээ дамжуулан хийжээ. Түүний бүтээсэн энэхүү бүтээл хүнд өвчиндөө шаналан байгаа зуу зуун хүүхдэд итгэл найдвар бэлэглэн өвчнийхөө зовиур шаналлыг хэсэгхэн зуур ч гэсэн мартахад тус дэм болж байгааг эмнэлэгийн эмч ажилчид хэлжээ.
“WALL-E” робот маань хүүхдүүдтэй гар барьж, тэдний нэрийг давтан хэлж чаддаг байна. Гэвч зохион бүтээгч Майк өөрийн бүтээлдээ хараахан сэтгэл хангалуун биш байгаа. Бүтээлээ илүү жинхэнэ мэт амилуулж, төгс болгохын тулд киног хэд дахин үзэж, жижиг деталь бүрийг судлан шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тэрээр робот бүтээхээс гадна компьютерийн программистаар нэгэн компанид ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар долоо хоногт 25 цагийг робот хийх ажилдаа зарцуулдаг гэнэ.

Би робот хийхэд зарцуулагдах бүх мөнгийг өөрөөсөө гаргадаг ч хариуд нь маш том шагналыг авдаг. Энэ бол өөрсдийн хайртай роботоо өмнө нь бодитоор зогсохыг хараад баярлах жаргалтай хүүхдүүдийн инээмсэглэл” хэмээн зохион бүтээгч хэлжээ.

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн