Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалдаж байгаа бөгөөд түүний жингийн дэлхийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээрт эрэмбэлэгдлээ.
Тэрбээр “Шинэ чансаагаар 14 дүгээрт бичигдлээ. Улаан шугамнаас дээгүүр оржээ баярлалаа WBC” хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд дараалан есөн ялалт байгуулаад байгаа бөгөөд ойрын үед “King Tug“-ийн 10 дахь тулааны тов гарах юм.