Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Донор’’-ын өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя’’ уриан дор Баянзүрх дүүрэгт 4 дэх жилдээ зохион байгуулсан өдөрлөгт Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын мэргэжилтнүүд болон иргэд идэвхитэй оролцлоо.
Энэхүү өдөрлөгийг зохион байгуулсанаар сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Мөн цусны нөөц бүрдүүлэх, цусны донорын сайн үйлсийн аяныг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, мэдээ мэдээллээр хангаж, хэн нэгний амь аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулдагаараа онцлог.
Дашрамд мэдээлэхэд, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тус өдөрлөгт жил бүр идэвхитэй оролцдог бөгөөд “Донор” байгууллагаар шалгарч байсан юм. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цусны 70 мянган донор бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн 20 мянга орчим хүн тогтмол цусаа хандивладаг юм байна.