Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Хийморь далласан аялгуу” тоглолтод бөхчүүд оролцож, ая дуугаа өргөдөг билээ.
Уламжлал болсон уг тоглолт ирэх хоёрдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Монгол бөхийн өргөөний 20 жилийн ойд зориулсан бөхчүүдийн урлагийн тоглолтод сайхан дуулдгаараа алдартай улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Бямбажав, О.Хангай, улсын начин И.Ёндонсамбуу, С.Эрхэмбаяр, Д.Лхагвадорж, С.Багахүү, Э.Даш, аймгийн заан Г.Батцэрэн нарын зэрэг бөх оролцох гэнэ.