Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Морин хуур-2017” наадмын бүртгэл ӨНӨӨДӨР хаагдана

“Морин хуур-2017” наадмын бүртгэл ӨНӨӨДӨР хаагдана
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2017” наадмын бүртгэл өнөөдөр хаагдана.

Энэ жил 31 дэх удаагаа болох бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт энэ амралтын өдрүүдэд “Pyramid event hall”-д болно.

Одоогоор 80 гаруй бүтээл бүртгэгдээд буй уг наадам мэргэжлийн, нийтийн, страд гэсэн гурван төрөл өрсөлдөх агаад нэг уран бүтээлч гурваас доош бүтээлээ бүртгүүлэх шаардлагатай юм.

Харин хоёо болон гала тоглолт ирэх хоёрдугаар сарын 2, 12-нд Улсын филармонийн их танхим, Соёлын төв өргөөнд болно.

Өнгөрсөн жилийн наадмын гран при шагналын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Тэнэгэр их тал” дуугаараа хүртсэн билээ. Уг дууны шүлгийг яруу найрагч Н.Баянмөнх бичиж, дуурийн дуучин Э.Анхбаяр дуулсан юм.

1987 оноос эхтэй “Морин хуур” наадам 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсанаас хойш цар хүрээгээ тэлж, рок поп, нийтийн дууны олон төрлөөр өрсөлддөг болсон.

“Морин хуур-2016” наадамд гран при шагналтай найман уран бүтээлч оролцсоноос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг Монгол угсаатан уран бүтээлээрээ өрсөлдсөн юм.

“Морин хуур-2016” наадмын шилдэг дууг уншигч танаа эргэн сануулья.

ГРАНПРИ: “Тэнэгэр их тал”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг Н.Баянмөнх, дуучин Э.Анхбаяр

I байр: “Гэгээн нутаг”, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, шүлгийг Х.Чилаажав, дуучин У.Далантай /МУГЖ/

II байр: “Аавтай орчлон”, хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн, шүлгийг Ч.Нандинцэцэг, дуучин Э.Очирсайхан

III байр: “Ийм л сайхан”, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, шүлгийг Б.Цэрмаа, дуучин Н.Нямсүрэн, Д.Дагиймаа

ТУСГАЙ БАЙР:

  • “Аав таныхаа дэргэд” Хөгжмийн зохиолч Н.Бат-Өлзий, шүлгийг О.Шинэбаяр, дуучин Ж.Эрдэнэчулуун
  • “Сөрж болдоггүй тавилан” Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, шүлгийг Л.Гаваасүрэн, дуучин Г.Ариунбаатар, Г.Эрдэнэтунгалаг
  • “Хаврын ганц улиас” Хөгжмийн зохиолч, шүлгийг Б.Чойжилсүрэн, дуучин Б.Сарантуяа, Б.Чойжилсүрэн
  • “Ардын дуу шиг аав минь”, xөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, шүлгийг Ү.Хүрэлбаатар, дуучин Б.Сарантуяа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн