Египетийн Аялал жуулчлалын зөвлөлийн урилгаар Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан хоёр хүн уулзаж, Египетийн пирамидын дэргэд зургаа авахуулжээ.
С.Кесений өндөр нь түүний өнчин тархины хавдартай холбоотой гэнэ. Энэ өвчнөөс болж түүний бие өсөлтийн даавар хэтэрхий их ялгаруулдаг байна. Харин 24 настай энэтхэгийн оршин суугч Жоти Амжи мөгөөрсний хэвийн бус хөгжлийн удамшлын өвчинтэй аж. Тэрбээр кинонд тоглож, реалити шоунд оролцдог байна. Тухайлбал, тэрбээр “Америкийн аймшигт түүхүүд” цувралд тоглож байжэ