Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Ховд аймгийн дэлгүүрүүдэд хуулийн хэрэгжилттэй холбоотой зөвлөмж өгчээ

Ховд аймгийн дэлгүүрүүдэд хуулийн хэрэгжилттэй холбоотой зөвлөмж өгчээ
Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хуулиа мөрдье -21” аяны хүрээнд 350 гаруй аж ахуйн нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах зөвлөмжийг хүргэжээ.

Тодруулбал, Ховд аймгийн хэмжээнд 308 дэлгүүр худалдаа үйлчилгээний газар, 30 гаруй вар паб, 12 зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг иргэдэд 1000 орчим постер  тарааж, зөвлөмж өгч ажилласан байна.

Мөн өсвөр үе, оюутан залуучуудад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн