Тус сургалтад иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 35 шүүгч, 5 эдийн засагч оролцсон бөгөөд Япон улсын Нагояа Гакуин их сургуулийн профессор Масанобу Като уригдан ирж, сургалтыг удирдан явуулсан юм.
Сургалт үндэслэлгүйгээр, хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэх үндэслэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний үр дагавар, бусдын өрийг төлөх болон хууль бус үйлдлээс үүссэн ашгийн үр дагавар, эрхийн хамаарал зэрэг хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцааны хууль хэрэглээний талаарх нарийвчилсан сэдвүүдийн хүрээнд явагдсан бөгөөд шүүгчдэд эдгээр мэдлэгийг богино хугацаанд, эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу олгосноороо онцлогтой боллоо.
Сургалтад оролцсон шүүгчид цаг үеэ олсон оновчтой сургалт болсон хэмээн өндрөөр үнэлсэн байна гэж Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдээллээ.