Дөрөв хоногийн дараа Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх өвлийн олимпын наадам нь зарцуулах бэлгэвчний тоогоор түүхэн дээд амжилт тогтоосон талаар зохион байгуулагчид мэдээллээ. Нийтдээ 110,000 бэлгэвчийг олимпын байгууламжуудад тараах болсон нь 2010 оны Ванкувер, 2014 оны Сочигийн наадмуудын үеэр тараасан бэлгэвчний тооноос 10,000-аар илүү гарчээ. Энэ удаагийн наадамд 2,925 тамирчин оролцоно гэж үзвэл нэг хүнд дунджаар 37.6 бэлгэвч ноогдож байгаа юм. Гэхдээ тамирчдаас бусад хүмүүст ч үнэгүй бэлгэвч тараагдах гэнэ.
Зохион байгуулагчдын зүгээс “олимпын наадмын үеэр ДОХ тархахаас сэргийлэх” гэж тайлбарлаж байгаа ч тамирчид бэлгэвчийг голдуу наадмын дурсгал болгож аваад эх орондоо буцдаг гэнэ