Өчигдөр Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд Асасэкирюү Бадарчийн Дашнямын зодог тайлах ёслол боллоо. 20 жилийн сүмо бөхийн замналаа ийнхүү төгсгөсөн “Өглөөний улаан луу” цаашид сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох юм. Японы мэргэжлийн сумо бөхөд хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сумо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.
2000 оны тэргүүн башёд сумогийн дэвжээнд гарч байсан тэрбээр 2003 оны хаврын башёгоос Макүүчи зиндаанд дэвшин барилдсан юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолонд хүрч байв.