Өмнөд Солонгосын Тагнуулын Ерөнхий газрынхан гадаад улс орнуудын тагнуулын байгууллагынхантай хамтран ажилласны дүнд аюулгүй байдлын үүднээс гадаадын 36 мянган иргэнийг олимпийн үеэр Өмнөд Солонгос руу нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргасан байна.
Өвлийн олимпийн XXIII наадам энэ сарын 9-25-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох юм. Тус улс тамирчид, зочид төлөөлөгчид бөгөөд хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүд болоод бусад газарт 60 мянга орчим цэрэг цагдааг байруулахаар төлөвлөжээ.