Айлчлалын хүрээнд Гаваны Их сургуулийн 290 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Гаванын Их сургуулийн захирал Густаво Кобрейро, Латин Америкийн Их сургуулиудын холбооны Ерөнхийлөгч Хэннинг Женсен, Гаванын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал Др. Антонио Ромеро, Хэл, соёлын сургуулийн захирал хатагтай Родригес Пүэрто зэрэг албаны хүмүүстэй уулзав.
Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр уулзалтад оролцов. МУИС болон Гаванын Их сургууль хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа хийх, багш, оюутан, эрдэмтдийг харилцан солилцох зэрэг олон асуудлаар харилцан санал солилцож, дээд боловсролын салбарт цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх ач холбогдолтой чиглэлүүдийг тодорхойлов.
Мөн Кубын биотехнологийн салбар дахь стратегийн ач холбогдолтой Генетикийн инженерчлэл, Биотехнологийн төв, сахарын өвчин судлалын үндэсний төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, Монгол улсад тулгамдаад буй сахарын өвчин, гепатит В, С вирусын эсрэг хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд талууд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллах, хамтарсан судалгаа хийхээс гадна хоёр талын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг бүрдүүлж харилцан идэвхитэй ажиллахаар болжээ.