Уран гулгалтын бүжгийн хос төрөлд өрсөлдөж буй Францын уран гулгагч Габриэла Пападакисын өмссөн даашинз богино үзүүлбэрийн үеэр урагдаж, хөхний толгой нь ил гарчээ.
Тамирчин өөрөө үүнийгээ тэр дороо л мэдсэн ч үзүүлбэр нэгэнт эхэлчихсэн учраас үргэлжлүүлсээр дуусгасан байна. Дараа нь энэ талаараа “Надад тохиолдсон хамгийн айшигтай зүйл энэ байлаа. Үзүүлбэрээ дууссаны дараа шүүлтэд нөлөөлөх вий гэж санаа зовсон” гэж ярьжээ.
Францын хос энэ үзүүлбэрээрээ Канадын хосын дараа хоёрдугаар байрт бичигдэх өндөр оноо авч чадсан юм.