Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооноос зургаа болон түүнээс дээш өвлийн олимпийг сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардуулан өглөө. Энэ жилийн хувьд Монгол улсаас Монголын Спортын сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар энэхүү шагналыг хүртлээ. 6 дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй билээ.
Энэхүү арга хэмжээнд Пёнчан 2018 наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид байлцжээ.