Монголын уран зураач Э.Отгонбаярын “Зураг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн 2018 оны 2 дугаар сарын 10-нд Швейцарийн Цюрих хотын “АВ43 Contemporary” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Нээлтэд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн оролцож хэлсэн үгэндээ Монголын уран бүтээлчийн зургийн үзэсгэлэнд ирсэн хүмүүст талархлаа илэрхийлэн зураачийн талаар танилцуулга хийж, Монгол, Швейцарийн хоёр талын харилцаа, ялангуяа соёлын харилцааг хөгжүүлэх чиг баримтлан ажиллахаа мэдэгдэв. Үзэсгэлэнгийн нээлтэд соёл урлаг сонирхдог болон Монголд элэгтэй Швейцарьчуудаас гадна Цюрихийн ойролцоо амьдардаг монголчууд оролцов.
Германы Берлин хотноо байнга оршин сууж, уран бүтээлээ туурвидаг зураач Э.Отгонбаяр Герман, Нидерланд, Швед, Франц, Япон, Чех, Энэтхэг, Польш, Румын зэрэг улсад зохиогдож байсан олон үзэсгэлэнд амжилттай оролцож байсан байна.