Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 15 настай Алина Загитовагийн хүртсэн алтан медаль нь Олимпийн туган дор оролцож байгаа Оросын багийн анхны алтан медаль болж байна.
Тэрээр спортын гэр бүлд өссөн. Эмэгтэй дүү нь уран гулгалтаар хичээллэж байсан. Аав Илназ Загитов улын хэмжээнд хоккей тоглодог, мөн хоккейн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Алина 6 настайдаа спортод хөл тавьсан бөгөөд 7 настайгаасаа мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ.