Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Аялал жуулчлалд өнгө нэмэх “Хөвсгөл нуурын өвлийн үзэсгэлэн” зохиогдоно

Аялал жуулчлалд өнгө нэмэх “Хөвсгөл нуурын өвлийн үзэсгэлэн” зохиогдоно

Хөвсгөл нуурын өвлийн үзэсгэлэнг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Мөсний баяр” 19 дахь жилдээ ирэх амралтын өдрүүдэд болно. Гадна дотны жуулчид иргэдийн нүдийг хужирладаг зүйл бол мөсөн хотхон байдаг.

Өмнөх жилүүдэд Улаанбаатар, Хөвсгөл аймгийн уран бүтээлчид хамтран хийдэг байсан бол энэ жил зөвхөн нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг урлаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харъяа байгууллагууд ч онгон дагшин Хөвсгөл нутаг, далай ээжээ хайрлан хамгаалахыг уриалсан Мөсөн хотхоныг байгуулж байгаа гэнэ. Энэ жил Мөсний баяр амралтын өдрүүд таарч байгаа учраас өмнөх жилүүдээс олон зочин ирнэ гэж төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хатагтай Доан Тхи Хыонг, Их Британы Элчин сайдын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Иан Кокс нар Мөсний баярт оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа ажээ.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн