Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Мэддэг хэрнээ мэддэггүй ХӨХ ХОТ-ын үнэт зүйлс

Мэддэг хэрнээ мэддэггүй ХӨХ ХОТ-ын үнэт зүйлс

“Хөх хот” гэдэг бидний хувьд яг л алс хол, очиж үзээгүй ч сэтгэлд ойр аль нэг аймаг, сум шиг. Монголын Хөх хотын баруун хэсэгт орших Да Жао (DaZhao-Temple) хийдэд байрлах Sakyamuni хэмээх Будда бурханы мөнгөн барималын талаар товчхон хүргэе.

DaZhao хийд бол Хөх хотын хамгийн эртний Төвдийн бурханы шашны томоохон сүм юм. Энэ хийд Өвөр Монголын Yu quan дүүргийн Дана гудамжны баруун хэсэгт оршдог.  Хөх хотын анхны барилгын үндэс суурь нь эндээс эхэлсэн гэж болно. Түмэд Монголын удирдагч Алтан Хан энэ сүмийн барилгын ажлыг (1578) эхлүүлснээр Хөх хот дахь анхны барилга болж, үүнээс үндэслэн Хөх хотын барилгууд өргөжин тэлсэн түүхтэй. Сүмийг 1580 онд буюу тэр үеийн Мин улсын үед (1368-1644) барьж дуусгажээ.

Dazhao сүм дэх Sakyamuni бурханы хөшөөг мөнгөөр цутгаж хийсэн тул нутгийнхан “Мөнгөн бурхан” ч гэх аж. 1586 онд 3-р Далай лам Сонам ​​Жижсо энэ сүмд зочилж, мөнгөн бурханы баримлыг аравнайлжээ. Энэ үеэс хойш “амилсан” бурханы ариун адислалыг нь хүртэхээр өнцөг булан бүрээс ирсэн шүтлэгтнүүдэд Хөх хот нь бурхан шашны гол төв болсон байна.

Сүмийн өвөрмөц барилга, сүрлэг баримал, уран хийцэт сийлбэр, хөгжмийн зэмсэг, Буддын шашны судар номын цуглуулгууд нь гээд үнэт эд баялгууд нь жуулчдын анхаарлыг татсаар иржээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн