Энэхүү бууруулсан хувь нь зөвхөн 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зээлж буй үед үйлчилнэ гэнэ. Учир нь өндөр настнууд тэтгэврийнхээ нийт хэмжээнд тохируулан зээл авдаг ба сар бүрийн тэтгэвэр нь зээл, зээлийн хүүд шууд төлөгдсөнөөр тэднийг ямар ч орлогогүй болгодог байжээ.
Харин цаашид авсан тэтгэврийнхээ 70 хувийг зээлдээ төлснөөр үлдсэн 30 хувийг өөрт үлдээж, орлоготой байх боломж бүрдэж байна.
Тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг өнгөрсөн онд 15, энэ онд 12 хувь болгон бууруулсан нь Засгийн газрын тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын биелэл болж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ.
Сонирхуулахад, Австрали улсад тэтгэврийн зээлийн хүү 5.25 хувь байдаг байна.