Их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сумоч Такайноива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудал Японд төдийгүй манай улсад жинхэнэ “дуулиан” болсон.
Их аварга Д.Бямбадоржид зодуулснаасаа хойш нам гүмхэн амьдарч буй Такайнова А.Баасандорж Харү Башёд зодоглохоор шийдсэн бололтой. Тэрбээр саяханаас бэлтгэлээ хийж эхэлжээ.Түүний багш Таканохана оякатагийн хэлсэнээр Сүмогийн холбооноос Таканоивад хоёр дахь том боломж олгосон нь хаврын тэмцээнд зиндааг нь бууруулалгүй барилдуулхаар болсоныг ашиглах хэрэгтэй гэсэн байна. Харин Харү башёд өрсөлдүүлэх эсэхээ Такайновагийн бэлтгэл, биеийн байдлыг харгалзаж байгаад шийдэх гэнэ. Багшийнх нь ажигласнаар А.Баасандорж бэлтгэл дээр өрсөлдөгчтэйгээ толгойгоогоороо мөргөлдөхөөс эмээгээд байгаа гэнэ.
Дээрх хэргээс болж түүний чансаа жюүрёогийн 12 руу буурч, цолоо хураалгах эрсэлтэй болсон учраас ийнхүү хүч сорихоос өөр аргагүй болсон юм.