Өнгөрсөн оны сүүлээр Орхон аймаг БНСУ-ын Ёсү хоттой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Ёсү хотод хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг гурван сарын хугацаатай ажиллуулахаар болсон. Одоогоор иргэдийг бүртгэх болон ажиллах нөхцөл, цалин, хангамжийн асуудлаар хоёр тал санал солилцож хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн ирэх зургаадугаар сарын 23-нд БНСУ-д орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан Орхон аймгаас ажилтан авах асуудлыг түр хугацаагаар хойшлуулах саналыг БНСУ-ын Ёсү хотоос ирүүлсэнтэй холбоотойгоор тус хот руу ажиллах хүч гаргах асуудал түр хугацаагаар хойшлогдсон байна.