Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Сайд Н.Цэрэнбат: Шонхор барих зөвшөөрөл олгохгүй байгаа

Сайд Н.Цэрэнбат: Шонхор барих зөвшөөрөл олгохгүй байгаа

Сайд Н.Цэрэнбат: Шонхор барих зөвшөөрөл олгохгүй байгаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр “Яаманд газартай холбоотой гомдлууд их ирж байгаа. Гэхдээ бидэнд харъяалагдах асуудал биш шүү дээ. Мөн Засгийн газрын тогтоолоор Зайсангийн аманд оршин суурьшиж байгаа иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, Улаанбаатар хот руу шилжүүлэх нэгдсэн том ажил яамд хооронд эхлүүлсэн байгаа.

Ер нь гадна дотны хөрөнгө оруулалтаар Зайсангийн аманд олон барилга баригдсан үүний хэрүүлийг БОАЖЯ хийхгүй ээ. Хот нь аваад асуудлаа шийдвэрлээд явах ёстой. Засгийн газар 2018 оныг төрийн албан хаагчдын сахилга батыг сайжруулах жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд БОАЖЯ-ны харьяа агентлагууд нээлттэй хаалганы өдөр зарлахаар ажиллаж байна” гэлээ. Сайд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад дараахи хариултыг өглөө.

-Цэвэрлэх байгууламж баригдах асуудал яагаад удаашраад байгаа юм бол?

-Барилга, хот байгуулалтын яаман дээр ажлын хэсэг гарсан байгаа. Манай яамны зүгээс байгаль орчны үнэлгээ хийх асуудлыг нь хариуцан ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгүүдийн ажил хэвийн үргэлжилж байгаа.

-Та сая олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцоод ирлээ. Тодорхой үр дүнд хүрч чадав уу?

-Энэ үзэсгэлэнд Монгол Улс сүүлийн 14 жилийн турш оролцож байгаа. Гараанаас бидэнтэй яг адилхан эхэлсэн улсууд илүү сайн ажиллаж, аялал жуулчлалын салбар нь хөгжсөн байна. Тиймээс Засгийн газар аялал жуулчлалын салбараас олох орлогоо дээшлүүлэхийн төлөө анхаарч ажиллана. Бид аяллын маршрут гаргах чиглэлд тодорхой ажлууд хийж байгаа. Маршрут батлагдсанаар онгоцны тийз хямдрах, эрсдэлгүй аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ гэж харж байна.

-Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн асуудал бий юу?

-Ийм төрлийн зөвшөөрлийг 20 орчим ААН-д өгдөг. Жил бүр нэгэнд нь их өглөө. Нөгөөд нь бага өглөө гэх хэл ам гардаг. Аль болох асуудлыг нээлттэй явуулах зарчим баримтална. Агнуурын нөөцгүй бүсэд зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. ААН-үүд өөрсдөө Монгол төрийн бодлогыг хүндлэх хэрэгтэй. Асуудлуудаа бид нэгтгээд, хаана хаана ямар асуудал байгааг эрэмбэлж, шийднэ.

-Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?

-Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зрриулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа.

-Үүн дээр салбар яам ямар бодлого барин ажиллах бэ?

-Сайдын ажлаа авснаас хойш Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан байгаа. Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ер нь цаашдаа энэ асуудлыг хот өөрөө шийдэж байх учиртай юм билээ. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.

Ж.МЯДАГБАДАМ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн