Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Британийн Хунтайж Харри, Меган нар хуримын БЯЛУУГАА сонгожээ

Британийн Хунтайж Харри, Меган нар хуримын БЯЛУУГАА сонгожээ

Тун удахгүй дуулиант хурим хийхээр зэхэж буй Британийн хунтайж Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нар хуримын бялуугаа сонгожээ. Ирэх тавдугаар сард болох дээдсийн хуримын ёслолд тэд нимбэг болон гандигар цэцгийн найрлагатай органик бялуугаар ширээгээ чимэх гэнэ.

Британийн Хатан хааны гэр бүлийнхний уламжлал болсон жимстэй бялуунаас татгалзаж, цөцгийтэй крем, шинэхэн цэцэгсээр чимэглэсэн амттан сонгосон нь энэ аж.

Баярын бялууг урлах тогооч нь Калифорнийн алдартай нарийн боовны эксперт Клэйр Птак гэнэ. Тэрбээр Лондонд Violet Bakery нэртэй тансаг зэрэглэлийн нарийн боовны кафетай аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн