Хувцас загварт өөрийн гэсэн томруун орон зайг дархалж чадсан Францын хувцас загварын тэргүүлэгч брэндийн нэг болох загвар зохион бүтээгч Ив Сан Лораны анх гараагаа эхэлж байсан хувцас урлалын студи музей болон олон нийтэд үүд хаалгаа нээгээд байна.
Францын нийслэл Парис хотын Марсо Авенью гудамжинд орших энэхүү орд харш дахь музей өнөөдрөөс эхлэн нээгдээд байгаа бөгөөд музейг нээснээрээ бид зөвхөн Ив Сан Лораны урланг танилцуулахаас гадна өнгөрсөн зууны хувцас загварын нэгэн үеийн дурсамжийг олон нийтэд дэлгэж байгаадаа баяртай байна гэж тус музейн эрхлэгч Оливье Флавиано хэлсэн байна.
Францын загвар зохион бүтээгч Ив Сан Лоран болон түүний хамтрагч Пьер Берг нар энэхүү урланд 1974-2002 оны хооронд 28 жилийн турш хамт ажилласан түүхтэй юм.
Музейд загвар зохион бүтээгчийн хувийн ширээ, үйлчлүүлэгчдийн хувцас солих өрөө гар зургууд, хувийн тэмдэглэл, гэх мэт бүхий л эд зүйлсийг дэлгэн танилцуулахаар болжээ.
Парис хотын энэхүү музейгээс гадна Ив Сан Лораны амьдарч Марокко улсын Марракеш хот дахь гэр музей нээгдсэн байна.