Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар хот болох бодлогоо танилцууллаа

Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар хот болох бодлогоо танилцууллаа

Монгол улсын эдийн засгийн чуулган “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэ үеэр НЗД-ын орглогч П.Баярхүүгийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 46.2% нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65.8%-ийг бүтээж, их дээд сургуулийн 95.8%, аж ахуйн нэгжийн 67.0% байрлан, автомашины 68.2% зорчин, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна. Гэвч төвлөрлийг даган нийслэлд агаар, орчны бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт зэрэг тулгамдсан асуудлууд бий болсоор байна.

Хотын хүн амын 56 орчим хувь буюу 216,021 өрх гэр хороололд, 43.3% буюу 164,807 өрх орон сууцад амьдарч байна. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гэр хорооллын 216 мянга гаруй өрх, 3000 халаалтын зуух 80 хувийг, тээврийн хэрэгсэл 10 хувийг, дулааны цахилгаан станц 6 хувийг, бусад эх үүсвэр 4 хувийг тус тус үүсгэж байна.

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүнд:

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон;
Шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд түр зогсоосон;
Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг баталсан;
04.01 өдрөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт MNS5216;2016 стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг хориглосон;
Агаарын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
Улаанбаатар худалдааны танхимтай хамтран Ногоон сан ТББ байгуулсан;
Агаар цэвэршүүлэгч, амны хаалт, бүх төрлийн цахилгаан халаагуурыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн;
Түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон;
Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс байгуулсан байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 55 хороо, 2-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 26 хороо багтаж байна. Дээрх бүсүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа газруудад халаалтын зуух хэрэглэхийг хориглох, дотоодын агаарын чанарыг сайжруулах ажлыг цэцэрлэг, сургуулиудад үе шаттай хэрэгжүүлж, өвлийн улиралд иргэддээ амны хаалт тараах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.Харин 3-р бүсийн 8 хороо, 4-р бүсийн 49 хороонд ямар ч тохиолдолд түүхий нүүрс түлэхийг хориглосон.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн