Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Шинэ Зеландад гадаадын иргэнд ҮЛ ХӨДЛДӨХ ХӨРӨНГӨ худалдахыг хориглов

Шинэ Зеландад гадаадын иргэнд ҮЛ ХӨДЛДӨХ ХӨРӨНГӨ худалдахыг хориглов

Шинэ Зеландын парламентын ээлжит хуралдаанаар гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглолоо. Энэ талаар одоогоос жилийн өмнөөс хэлэлцсэн ч иргэд олон нийт, улс төрчид хоёр хуваагдсан тул хуулийг албан ёсоор хэлэлцээгүй байсан билээ.

Шинэ Зеландын улс төрчид гадны иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь үнийн хөөрөгдөл үүсч байгаа гэж үзэж байгаа ажээ. Тус улсын Ерөнхий сайд Якинда Ардерн уг шийдвэрийг үл хөдлөх хөрөнгийн салбарт хийсэн томоохон алхам гэж дүгэж байгаа юм. Хэдийгээр Шинэ Зеландын сөрөг хүчин үүнийг хүчтэй эсэргүүцэж байсан ч эцсийн санал хураалтад нөлөөлж чадсангүй.

“Өнгөрсөн жилүүдэд Шинэ Зеландын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гадаадын иргэд хүч түрэн орж ирсэн нь дотоодын тоглогчдыг шахан гаргасан. Энэ нь орон сууцны үнийн хөөрөгдөлд ч нөлөөлж байсан юм” гэж Шинэ Зеландын үл хөрөнгийн мэргэжилтэн Томас Кий ярьжээ.

Шинэ Зеландын үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч нь ихэвчлэн Хятад, Их Британи, Америкийн цөөн тооны Австрали компаниуд байсан аж. Өнгөрсөн жил хагасын хугацаанд олон талаас судалсны эцэст дээрх хуулийн төслийг хэлэлцсэн гэж хуулиийн төслийг санаачлагч Келвин Дейлвс ярьжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн