Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хонконг, Казахстантай “ялтан шилжүүлэх гэрээ” байгуулна

Хонконг, Казахстантай “ялтан шилжүүлэх гэрээ” байгуулна
~Хонконг, Казахстантай “ялтан шилжүүлэх гэрээ” байгуулна~

Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой 2016 онд “Ялтан шилжүүлэх гэрээ”, 2018 оны гуравдугаар сард “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийг тус тус байгуулсан юм.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, ”Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ”-тэй ч эдгээр нь Хонконг болон Макаод үйлчилдэггүй юм.

Сүүлийн жилүүдэд монгол иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, гэмт хэрэгт холбогдох болсон нь Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулах шаардлагыг үүсгэсэн юм.

Тус хэлэлцээр нь 23 зүйлтэй, эрхзүйн туслалцааны хүсэлтүүдийг зүйл бүрээр зохицуулсан. Зардал эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг заасан байна.

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгйин хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм. 2018 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 35 иргэн Хонконгод ял эдэлж байна.

Мөн “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн