Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ХӨВСГӨЛ: Мөрөн сумын агаарын бохирдол нэмэгджээ

ХӨВСГӨЛ: Мөрөн сумын агаарын бохирдол нэмэгджээ

Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс Мөрөн сумын агаарын чанарын мэдээг өдөр бүр гаргаж байгаа бөгөөд агаарын чанар “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Мөрөн сумын төвлөрөл жилээс жилд нэмэгдэж гэр хорооллын иргэд түүхий нүүрс их хэрэглэдэг болсон автомашины тоо нэмэгдсэний улмаас тоосонцорын хэмжээ нэмэгдсэн зэрэг нь агаарын бохирдол ихсэхэд хүргэжээ.

Хэдийгээр Дулааны станц ашиглалтад орж уурын зуухнуудын үйл ажиллагаа зогссон боловч түүхий нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж агаар бохирдсоор байгаад анхаарлаа хандуулахгүй бол Улаанбаатар хот шиг аюултай түвшинд хүрэх эрсдэл ойрхон байгааг Мөрөн сумын иргэд хэлж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн