Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ТАЙЛАНД: Анх удаа блокчейн технологийг сонгуульд ашиглана

ТАЙЛАНД: Анх удаа блокчейн технологийг сонгуульд ашиглана

Тайланд улсын Үндэсний цахим технологи ба компьютерчлэлийн төв нь блокчейныг цахим санал хураалтад ашиглахаар болсноо мэдэгдлээ.

Энэ сарын 2-ны өдөр “Bangkok Post”-д бичсэнээс үзэхэд, “NECTEC” буюу Тайландын цахим технологи, компьютерчлэлийн газар нь уламжлалт сонгуулийн санал хураалт болон цахим санал хураалт хослуулан ашиглах бөгөөд e-voting хэсэгтээ блокчейн технологийг нэвтрүүлэх юм.

Нэр дурдагдаад буй Цахим технологи ба компьютерчлэлийн газар нь Таиландын шинжлэх ухаан, технологийн яам болон үндэсний шинжлэх ухаан ба технологийн хөгжлийн агентлагийн харьяа төрийн байгууллага ажээ. “NECTEC”-ийн уламжилснаар удахгүй 5G технологи нэвтэрсний дараа бүх саналыг шинэ технологийн дагуу авдаг болох гэнэ. Уг технологийг ажиллалуулахад хянагч удирдлага, сонгогчид, нэр дэвшигчид байхад хангалттай.

Сонгуулийн өмнө хянагч удирдлага нь саналаа өгөх хүн болон нэр дэвшигчдийг мэдээллийг тулгаж автоматаар баталгаажуулна. Ингээд иргэд цахим шуудангаар саналаа өгөх боломжтой бөгөөд гар утасныхаа камераар дамжуулан баталгаажуулалт хийх юм. Блокчейнд суурилсан цахим санал хураалтыг ашигласнаар сонгуулиуд нь илүү хямд, түргэн шуурхай, зардал багатай, аюулгүй болж чадна хэмээн албаны хүмүүс харж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн