Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

САЙН МЭДЭЭ: Манай улсын хүн ам 61 мянга 600 хүнээр нэмэгдсэн байна

САЙН МЭДЭЭ: Манай улсын хүн ам 61 мянга 600 хүнээр нэмэгдсэн байна

Монгол Улсын хүн ам 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 61 мянга 600 /1.9 хувь/-аар нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 78 993 хүүхэд төрсний 77528 /98.1 хувь/ нь Монгол Улсад, 1465 /1.9 хувь/ нь хилийн чанадад төрсөн байна. Төрсөн хүүхэд өмнөх оноос 3259 /4.3 хувь/-ээр, нас барсан хүн 1518 /9.6 хувь/-аар тус тус олширчээ.

Монгол Улсын 1000 хүнд ногдох төрөлт 24.4, нас баралт 5.4, ердийн цэвэр өсөлт 19.0 болсон байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.6 пункт, нас баралт 0.4 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.2 пунктээр тус тус өсчээ. Харин 1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.5-3.4 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-12.3 пунктээр доогуур байна. 1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.5 пунктээр дээгүүр, харин Архангай, Дархан-Уул, Дорнод, Увс аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.8 пунктээр доогуур байгаа юм.

Улсын хэмжээнд 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 2.0-4.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-11.9 пунктээр доогуур байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн