Перу Улсад энэ сарын 06-17-нд үргэлжилсэн Дакар раллид амжилттай оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Ах, дүү Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар “UTV OPEN” ангилалд Монголоос анх удаа оролцохдоо түүхэн амжилт үзүүлж, гуравдугаар байрт бичигдсэн юм. Тэд хамтдаа “Дакар ралли”- д нийт 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 10 өдрийн турш уралдаж, 5000 километр замыг туулсан билээ.