Герман Монголын Дипломат Харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүрээнд Монгол Германы хамтарсан ” Отгонбаяр” сангийн санаачилж зохион байгуулсан Европын улсуудад ажиллан амьдарч байгаа мэргэжлийн зураачид, дизайнерууд мөн артистуудын туурвил бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явдал анх удаа Герман улсын нийслэл Берлин хотноо боллоо.
Гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн Монголын Бизнес төвд Ө.Хосбаярын дэмжлэгтэйгээр нийт долоо хоног үргэлжилж байна. Зорин ирсэн хэн бүхний харааг булаах уран бүтээлүүд үүднээсээ эхлээд ар араас нь дэс дараагаар нь байршуулжээ.
Уран зураг бүр өөр өөрийн хэлэмжтэй агаад, хэлбэр дүрс, хээ угалз бүрт утга агууламж монгол ахуйг шингээж өгсөн нь Европт Монгол уран бүтээлчид авьяасаараа түрэн нэгджээ.
Монголчууд биднийг дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй тиймдээ ч энэхүү үзэсгэлэнд монгол дээл гоёлоороо гангарсан үзэгч олон Европын өнцөг булан бvрээс ирсэн байна.
Танхимд Австри, Голланд, Франц, Чех мөн Герман улсын муж бүрээс монголчууд цугларч, дурсгалын зураг татуулж, нэг нэгэнтэйгээ яриа өрнүүлэн халуун дулаан орчинг бүрдүүлжээ.
Үзэсгэлэнд уран бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчид:
Г.Наранцацрал
Ц.Цацрал
Ц.Ган Эрдэнэ
Ц.Номин Эрдэнэ
Ж.Загдcvрэн
Г.Тэгштуяа
Б.Навчаа
М. Даваа
Ч.Гэрэлхvv
Б.Уранчимэг
Ө. Оюусувд