Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ВЕНА: “Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт хурал Дэлхийн түүхийн музейд боллоо

ВЕНА: “Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт хурал Дэлхийн түүхийн музейд боллоо

“Монгол Улс Австрийн өнцгөөс” сэдэвт /Die Mongolei in ihrer Wahrnehmung in Цsterreich/ бага хурал 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Австрийн нийслэл Вена хотын Дэлхийн түүхийн музейд нээлтээ хийв.

Тус бага хурлыг “Очир” Австри-Монголын найрамдлын нийгэмлэг, Австрийн дорнод дахины нийгэмлэг, Дэлхийн түүхийн музей, Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна.

Бага хурлын эхний өдөр буюу 5 дугаар сарын 22-ны өдөр Австрийн Шинжлэх Ухааны Академи болон Грацын Их Сургуулийн эрдэмтэн судлаачид, түүх судлал, хөдөө аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд зэрэг нийт 10 илтгэгч Монгол Улсын түүх, соёл, урлаг, улс төр, нийгмийн асуудлаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын талаар мэдээлэл, мэдлэгээ баяжуулах сонирхолтой австри иргэд бага хуралд өргөнөөр оролцов.

Хурлын үеэр Австри улсад оршин суугаа бизнес эрхлэгч, зураач, барималч монгол залуучууд өөрсдийн уран бүтээл, монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэж танилцуулав.

Тус бага хурлын үйл ажиллагаа 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн