Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурын ойр орчмын 30 га талбайг хамарсан хог хаягдлыг тус сумын
Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг 17,5 тонн хогийг цэвэрлүүлж, сумын төвийн төвлөрсөн хог хаягдлын цэгрүү зөөвөрлөн хаялаа.
Мөн амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлын түр цэг буюу хогийн савтай болголоо.