Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон тушаал дэвшсэн үү

Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон тушаал дэвшсэн үү

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон энэ улсын дээд удирдлагын тоонд орсон тухай Өмнөд Солонгосын парламентын гишүүн Ли Хэ Хун Үндэсний тагнуулын албаны хууль тогтоогчдод зориулсан хаалттай хуралдааны дараахан мэдэгджээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч эрхлэгч байсан Ким Ё Жон өнгөрсөн долоо хоногийн нэгэн арга хэмжээнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чолийн дэргэд сууж байсан гэнэ. Эндээс Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Ё Жоны албан тушаал дээшилсэн байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Түүнийг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч даргатай эн дүйцэхүйц албан тушаал хашиж байгаа гэж үзжээ.

Харин түүний өмнөх албан тушаалыг Умард Солонгос тоо нэр хүндтэй “Самжиён” чуулгын дарга Хён Сон Воль авсан байх магадлалтай. Тэрбээр өнгөрсөн 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд болсон өвлийн Олимпын үеэр тоглолтод оролцож, Солонгосын хойг даяар алдаршсан билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн