Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өсвөрийн цаначид “ЛОЗАНН-2020” олимпийн наадамд оролцоно

Өсвөрийн цаначид “ЛОЗАНН-2020” олимпийн наадамд оролцоно

“Лозанн-2020” залуучуудын олимпийн наадамд оролцох зорилготой цанын тамирчид бэлтгэл цугларалтад хэдийн хамрагдсан. Тэгвэл Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өсвөрийн цаначдыг бэлтгэж буй Швейцар улсын мэргэжилтэн Паскал Гертшийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Паскал Гертш 2017 оноос хойш Монголын цанын спортын хөгжлийг сайжруулах, цаашлаад манай тамирчдыг “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпийн наадамд эрх авч оролцуулах зорилго тавьсан бөгөөд Монголын 11 тамирчин Францын мэргэжилтэн Ян Логаны удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн гэдгийг хэлэв. Түүнчлэн ОУОХ-ны Эв санааны нэгдэл, МҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд эдгээр тамирчдын цугларалтын бүх зардлыг хариуцахаар болсон. Ирэх сард Монголын гурван эрэгтэй, гурван эмэгтэй өсвөрийн цаначдыг Швейцарь, Франц зэрэг оронд дэлхийн стандартын зам дээр бэлтгэл хийлгэх төлөвлөгөөтэй байгааг дуулгав. Мөн дугуйт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулан олон улсын цанын холбооны оноо цуглуулах зорилготой байгааг онцоллоо.

Дашрамд дурдахад ноён Гертш нь 2017 оноос хойш Монгол Улсад 20 гаруй удаа ирэхдээ 70 мянган гаруй км аялж, манай оронд олон улсын цанын стандартын зам барьж байгуулах газраар Хэнтий аймгийн Биндэр тосгоныг сонгож, олон улсын цанын холбооноос гэрчилгээ аваад байгааг дуулгажээ. Мөн энэ хугацаанд Монгол Улсад 650 гаруй цана, бусад хэрэглэл материалын дэмжлэг үзүүлээд байгааг дурдав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн