Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Таиланд улс гадаадын иргэдийг нэвтрэхэд нь бөглүүлдэг “Цагаан карт”-аа гурван сараар цуцалжээ

Таиланд улс гадаадын иргэдийг нэвтрэхэд нь бөглүүлдэг “Цагаан карт”-аа гурван сараар цуцалжээ

Таиланд улс гадаадын иргэдийг нутаг дэвсгэрт нь нэвтрэхэд бөглүүлдэг анкетаа гурван сараар цуцаллаа. “Цагаан карт”, мөн “ТМ6 маягт” гэж нэрлэдэг энэ баримтыг шалган нэвтрүүлэх албанаас хураан авахаар болсон тухай Таиландын Ерөнхий сайдын захиргааны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кобсак Путракун мэдэгдлээ.

Нэвтрэх анкетыг цуцалж байгаа нь Таиландыг зорих жуулчдын урсгал байнга нэмэгдсэнээс үүдэн “Цагаан карт”-ыг их хэмжээгээр хадгалах боломжгүй болсонтой холбоотой.

Таиландын Засгийн газрын урьдчилсан тооцооллоос үзэхэд энэ 2019 оны турш тус улсад гадаадын 20 сая гаруй жуулчин ирэх төлөвтэй байгаа аж.

Үүнээс гадна бүртгэлтэйгээр түр оршин сууж, амьдарч буй хаягаа 90 хоног тутамд баталгаажуулж, бүртгүүлдэг ТМ30 маягтыг гар утасны цэс хэлбэрээр онлайнд шилжүүлэхээр ажиллаж байгаа гэж “Кхао Сот” сонинд мэдээлжээ.

Таиландад удаан хугацааны визтэй оршин суудаг гадаадын иргэдэд зориулсан энэ маягтыг бөглөхийн тулд Цагаачлалын цагдаагийн хэлтэст урт дараалал үүсдэг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн