Иракт сүүлийн 7 хоногийн туршид засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болох олон хүний аминд хүрсэн мөргөлдөөн үүсч байна.
Орон нутгийн болон олон улсын хэвлэлүүдээр эрх баригчид жагсагчдын эсрэг гал нээснээс болж олон хүн хохирч байгаа тухай мэдээлж байгаа. Гэвч Иракийн дотоод хэргийн яамнаас энэ мэдээллийг эрс няцаагаад байна.
Иракийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга, хурандаа генерал Саад Мааны мэдэгдэж байгаагаар, “одоогийн байдлаар амь насаа алдсан хүний тоо 104-т хүрээд байгаа бол 6107 хүн гэмтэж шархдаад байна. Энэ нь амиа алдсан, гэмтэж шархадсан хууль сахиулагч, жагсаалд оролцогчийн нийт тоо. Хууль цагдаагийнхнаас 9 хүн амиа алдаж, 1241 ажилтан гэмтэж шархадсан. Үймээн дэгдээгчид 51 барилга байгууламж, улс төрийн намуудын 8 салбарыг галдан шатаагаад байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр жагсагчдын эсрэг гал нээсэн гэх мэдээллийг бид эрс няцааж, буруушааж байна. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ерөнхий сайд, дотоод хэргийн сайд нар үймээн дэгдээгчдийг мөрдөн шалгах ажиллагааг хянаж байгаа. жагсаалыг далимдуулан халдлага үйлдсэн этгээдүүдийг бид илрүүлж хариуцлага тооцох болно” гэжээ.