Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ХДХВ-ийн халдвартай иргэдийн 76.8 хувь нь 15-39 настай байхдаа оношлогджээ

ХДХВ-ийн халдвартай иргэдийн 76.8 хувь нь 15-39 настай байхдаа оношлогджээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Тгэвэл манай улс энхүү өдрийг “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны эхний 10 сарын байдлаар 281 тохиолдол болсон байна. Эдгээр тохиолдлууд нь 100 хувь бэлгийн замаар дамжсан нь тогтоогдож, цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгэжээ.

Эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол огт бүртгэгдээгүй бөгөөд одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-той 17 эхээс төрсөн 25 хүүхэд байгаа юм.

Нийт тохиолдлын 81.2 хувь буюу 228 нь эрэгтэй, тэдний 80 хувь (184) нь эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд байна Харин 18.8 хувь (53) нь эмэгтэйчүүд бөгөөд 22.6 хувь нь (12) гадаадад бие үнэлэгч, халдвар авсан өгүүлэмжтэй байсан аж. Монголд бие үнэлж байсан эмэгтэйчүүдээс 1997 онд Камеруны иргэнээс халдвар авсан биеэ үнэлэгчээс өөр ХДХВ-ын халдвар бүртгэгдээгүй байна.

~ХДХВ-ийн халдвартай иргэдийн 76.8 хувь нь 15-39 настай байхдаа оношлогджээ~

ХДХВ-ийн халдварын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойших 26 жилийн хугацаанд 44 хүн нас барсан, бөгөөд 45.5 хувь нь оношлогдсоноос хойш 12 сарын дотор нас барсан байна. Нийт нас барсан тохиолдлын 72.7 хувь (32) нь ДОХ-ын улмаас нас баржээ. Харин 27.3 хувь (12) тохиолдол нь бусад шалтгаанаар нас барсан аж.

Ретровирусийн эсрэг эмчилгээг ДЭМБ-аас зөвлөмж болгосны дагуу дараах арга хэмжээнд хэрэглэдэг. Үүнд:

ХДХВ-ийн эсрэг эмчилгээ,
Өртөлтийн өмнөх сэргийлэлт
Өртөлтийн дараах сэргийлэлт,
Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх
Монгол Улс ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос эхлэн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн