Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал Монгол, Солонгосын хооронд бүх нислэгийг түр зогсоосон.
Аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор Солонгост ирсэн богино хугацааны визтэй иргэдэд Иммигрэйшн дээр виз сунгаж байна. Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд визээ сунгуулах асуудлаар Бусан дахь Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103.
Иргэдийг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ итгэмжлэл, иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг шуудангаар хийх зохицуулалтыг холбогдох хууль журмын хүрээнд боломжийн хэрээр хийж байна. Гэхдээ өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай зарим иргэний бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, санхүү, шүүх зэрэгтэй холбоотой итгэмжлэл үүнд хамаарахгүйг анхаарна уу. Лавлах утас: ЭСЯ-ны Консулын хэлтэс: 02-798-1950
Монгол руу буцах, өмнө онгоцны тийз авсан иргэд Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газартай холбогдоно уу. Шуурхай утас 010-5635-3366, 02-756-9761.
БНСУ-д суралцдаг ба амралтаараа Монголд очоод эргэж ирж чадахгүй байгаа оюутнуудын визтэй холбоотой мэдээллийг Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас үзнэ үү.