Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

СЭРЭМЖИЛ: Итали улсад хатуу дэглэм тогтоолоо

СЭРЭМЖИЛ: Итали улсад хатуу дэглэм тогтоолоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусний халдварыг цар тахал гэж зарласны дараа Итали улс дэлгүүр, үйлчилгээний газруудаа хааж, хатуу дэглэм тогтоолоо.

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте хүнсний дэлгүүрээс бусад бүх төрлийн дэлгүүр, баар, ресторан, үсчний газрууд, компаниудын онц шаардлагагүй хэлтсүүдийн үйл ажиллагааг зогсооно гэж лхагва гарагт мэдэгдсэн. Хориг пүрэв гараг буюу өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 25 хүртэл хэрэгжих юм байна.

Итали улсын хэмжээнд 12 мянган хүн шинэ төрлийн коронавирусний халдвартай нь тогтоогдож, 827 хүн нас баржээ. Одоогоор 900 орчим хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна.

Хөлбөмбөгийн «Ювентус» клубын тамирчин Даниеле Ругани халдварын шинжилгээгээр эерэг гарсан байна. Одоохондоо түүнд ямар нэг шинж тэмдэг илрээгүй гэж клуб нь мэдэгджээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн