Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Сөүл болон Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ

Сөүл болон Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ


БНСУ-руу энэ сарын 17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан ч бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан түр хугацаагаар хойшлуулсан.

Тэгвэл Улсын онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар /2020.04.21/ 04 дүгээр сарын 30-нд БНСУ руу, 05 дугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.

Хоёр нислэгээр нийт 500 орчим иргэд ирнэ. Бүртгэлийн тухайд дээрх хоёр улс дахь Элчин сайдын яамд шинээр иргэдийг бүртгэхгүй. Өмнө нь эх орондоо ирэх хүсэлт гарган бүртгүүлсэн иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, ахмад настан мөн 18 хүртэлх настай оюутнууд хамрагдах юм.

Хүсэлт гаргасан иргэд 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн