Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол бичгийн гарын драйвер хөгжүүлж, нэвтрүүллээ.

Монгол бичгийн гарын драйвер хөгжүүлж, нэвтрүүллээ.

2025 оны 1-р сарын 1-нээс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах болно. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Android, MacOS, IOS үйлдлийн системүүдэд тохирсон монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, танилцууллаа.

Монгол бичгийн гарын драйверийг хэрэглэгчийн төхөөрөмж болон гар утасны аппликейшнд сонголтоор суулгаж болох ба энэ нь гар дээрээс текст оруулах, текстийг боловсруулж, үйлдлийн системтэй харилцах боломжийг олгоно.

Гарын драйверийг суулгах болон ашиглах зааврыг https://kb.mngl.net хаягаар орж үзнэ үү.

Монгол бичгийн гарын драйвер нь “MNS 7004:2023 Монгол хэлний компьютерийн орчны систем” болон “Тооцоолох төхөөрөмжийн гар дээрх монгол үсэг, тэмдгийн байршлын стандарт”-ын дагуу хөгжүүлэгдсэн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн